Шүүгчдийн зардлыг багасгана

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 22

Дэлхийн банкны “Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн санхүүжилтээр орон нутгийн шүүхийг шилэн кабелийн сүлжээнд холбож, мэдээллийг Шүүхийн дата төвд төвлөрүүлэн нэгтгэх, аюулгүй байдлыг хангах, мэдээлэл шуурхай солилцох боломжийг бүрдүүлсэн байна.

Орон нутгийн шүүхүүдийг холбосон энэхүү шилэн кабелийн сүлжээг ашиглан Шүүхийн ерөнхий зөвлөл болон 21 аймаг, Багануур дүүрэгт байрлах шүүхүүдийн байранд видео хурлын төхөөрөмж суурилуулж бүх төрлийн сургалт семинар, хурал зөвлөгөөнийг шуурхай зохион байгуулж, цаг хугацаа, зардал хэмнэх боломжтой болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top