“Сандэй” группийн эзэд НӨАТ нэрээр мөнгө завшжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 22

“Сандэй” группийнхэн түрээслэгчдийг хохироож байгаа тухай, хохирогчид нэгдэж шүүхэд хандсан талаар өмнө нь мэдээлсэн. Гэтэл энэ тухай дахин нэг мэдээлэл гарсан юм.

Учир нь тус захын эзэд түрүүэслэгчдээс хууль бусаар НӨАт авдаг байсан нь илрэв. Болсон явдлыг тодруулбал, “Сандэй” групп анх лангуу худалдахдаа Худалдах, худалдан авах гэрээ гээчийг байгуулсан.

Гэхдээ лангуу эзэмшигчдэд Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь гаргаж өгөлгүй хоёр жил болсон байна. Тэгсэн ийм хугацааны дараа гэрчилгээг нь өгөхдөө худалдан авсан үнийн дүнгийн арван хувьтай тэнцэх хэмжээний мөнгө өг, тэгэхгүй бол гэрчилгээ өгөхгүй гэж шаардсан ажээ. Энэ үед хуулийн мэдлэгтэй ганц нэг хүн үүнийг өгөлгүй, эрхзүйн орчны хүрээнд гэрчилгээгээ авсан ч дийлэнх нь НӨАТ нэрээр илүү мөнгө төлжээ.

Гэтэл хамгийн бага үнэтэй лангуу нь 70 сая төгрөг. Тэгээд цаашлаад 300 сая төгрөгийн ч лангуу байдаг. Тиймээс энэ группийнхны хууль бусаар олсон мөнгөний хэмжээ дахин нэмэгдэх бололтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top