Мөрдөн байцаах албаны нягтлан бодогчийг саатуулжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 22

Улсын ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах албаны ерөнхий нягтлан бодогч Б.Сарантуяаг өнгөрсөн долоо хоногт Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, шалгаж эхэлжээ. Түүнийг ямар хэрэгт буруутган шалгаж эхэлснийг УЕПГ-ын Хэвлэл олон нийттэй харилцах албаны дарга Т.Сүхбаатараас тодруулахад “Ямартай ч шалгаж эхэлсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.

Харин эх сурвалжийн мэдээлж байгаагаар Улсын ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах албаны ерөнхий нягтлан бодогч Б.Сарантуяаг албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгийг зувчуулсан хэрэгт буруутай байж болзошгүй хэрэгт сэжигтнээр татан, саатуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top