ХААИС-ийн захирал асан Б.Бямбаа улсаас 741 сая төгрөг завшжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 22

ХААИС-ийн захирал асан Б.Бямбаад эрүүгийн хэрэг үүсгэжээ. Сургуулийн удирдлагыг сонгох асуудлын үеэр нэр нь дуулддаг байсан Б.Бямбаагийн нэр яагаад цагдаагийн хар дансанд оров.

Тодруулбал, тэрбээр ХААИС-ийг удирдаж байхдаа сургуулийн эзэмшил газраас “Химон Констракшн” компанид таслаж өгчээ. Тэгэхдээ багш, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх нэрээр энэ шийдвэрийг гаргасан байна. Тэр үед багш нар орон сууцтай болох нь гэж баярлаад захирлынхаа сайхан сэтгэлийг магтаад л өнгөрсөн аж.

Гэтэл одоо барилга ашиглалтад орж, хүмүүс байрандаа ороод эхэлтэл сургуулийн Ерөнхий санхүүч Д.Янжмаагаас өөр нэг ч хүн тэнд орон сууцтай болж чадсангүй. Д.Янжмаагийн хувьд ар тал сайтай гэгддэг нэгэн гэдгийг багш нар ярьж байсан.

Хамгийн гол нь сургуулийн өмчийн газарт тендер зарлалгүйгээр зөвшөөрөл гаргуулж, 20 багшид байр олгуулна гэж 1.3 тэрбум төгрөг шилжүүлсэн байх юм. Багш нарын судалснаар, энэ 20 байрыг “Химон Констракшн” Б.Бямбаад гаргаж өгсөн ба түүний ойр дотныхон, ах дүү, хамаатан садан нь 16-д нь орсон гэдгийг мэджээ.

Б.Бямбаад холбогдох хэрэг үүгээр дуусахгүй. 2010 онд тэрбээр сургуулийн зарим удирдлагатай хамт хаус бариулахаар карказ босгуулсан байна. Энэ нь хувь хүний асуудал ч карказ босгуулсан газар нь сургуулийн өмчид мөн багтдаг ажээ.

Үүнийг бас л сургуулийн ажлын төлөвлөгөөнд батлуулж, багш нарын нийгмийн асуудал нэрээр халхавчилжээ. Тэгэхдээ бүр хувийн сууцаа ХААИС-ийн Олон улсын хэл судлалын төв гэдэг нэрээр бүртгүүлсэн байжээ.

Энэ барилгыг 2012 онд “Сүмтийн цамхаг”, “Ариун ар” компаниудаар бариулахаар гэрээ хүртэл хийсэн аж. Мөнгийг нь ХААИС-ийн сангаас гаргаж, 2012 оны зургаадугаар сарын 11-нд “Ариун ар”-ын данс руу шилжүүлсэн гэж тайлбар хийсэн ч бэлнээр өгсөн нь ч нотлогдсон байна.

Одоогоор түүнийг хуурамч гэрээ байгуулж, төсвөөс 741 сая төгрөг завшсан гэх үндэслэлээр шалгаж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
alimaa(87.113.79.80) 2014 оны 01 сарын 22

iim yum nar uheech uls ornii ireeduid saad hiisen muu ovgon

0  |  0
цэрэндаш(103.26.194.7) 2014 оны 01 сарын 22

та нар бямбаад хэрэг хүлээлгэж чадахгүй л болов уу даа.

0  |  0
Top