“Макс Өргөө”-ийн барилгын осолд хэн буруутай вэ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 22

2012 оноос хойш барилгын ослоос болж долоон иргэн амиа алдаад байна. Хамгийн сүүлд гэхэд Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт байрлах  “Макс Өргөө” компанийн “Crown center” гэх барилга дээрээс төмөр унаж 36 настай Б амь насаа алдсан хэрэг олныг цочирдуулаад байсан. Хэрэг гарсанаас хойш хэвлэлээр нэг хэсэгтээ шуугиж байгаад нам жим болсон.

Уг хэрэгт холбогдолтой мөрдөн байцаалт үргэлжилж байгаа учраас албаныхан ямар нэгэн мэдээлэл боломжгүй гэсэн хариултыг өглөө. “Макс Өргөө” компанийн барилга дээр 2012, 2013 онд хэд хэдэн шалгалтыг холбогдох байгуулагууд хийж байсан ч тухайн үедээ илэрч байсан зөрчлийг арилгаагүйгээс энэ харамсалтай хэрэг гарсан. “Макс Өргөө” компани 2011 оны дөрөвдүгээр сард 3300 м.кв газарт орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга барих зөвшөөрлөө албан ёсоор авч байсан аж. Тус барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Зуншин” компани шалгарч 2012 оны дөрөвдүгээр сарын 30-нд ажлаа эхлүүл­жээ.

16-гаас дээш давхар барилгад МХЕГ-аас шал­галт явуулдаг. Энэ дагуу 2013 онд МХЕГ-ын Барилгын техни­кийн улсын ахлах байцаагч Н.Оюунчимэг шалгалт хий­ж “Тус  барилга нь барилгын угсралтын ажлыг магадлал хийгээгүй зураг төслөөр Барилга, хот байгуулалтын яамнаас тус­гай зөвшөөрөл аваагүй байсаныг тогтоож барилгын тухай хуулийн 9.1.1 дэх заалтыг зөрчиж байна” гэж МХЕГ-ын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Н.Оюун­чимэг үзсэн. Иймээс 2013 оны долдугаар сарын 1-нд акт тавьж, “Grown mining center” хэмээх барилгын ажлыг нь зогсоогоод байсан аж.

Барилгын ажлыг нь зог­соосны дараа “Макс”-ын удирдлагууд өөр арга сэдэж эхэлжээ. Захиалагч “Макс өргөө” компанийн гүйцэтгэх захирал Д.Энхзаяа нь ба­рил­гын гадна талын шилэн фасадны ажлыг хийлгэхийн тулд туслан гүйцэтгэх компа­ниудтай гэрээ байгуулсан байна. Ингээд “Мээж класс” компанийн за­хирал Ш.Нямдаваа, БНСУ-ын хөрөнгө оруу­лалт­тай “Фассад Ин” компанийн захирал Ким Хэ Жун нартай 2013 оны долдугаар сарын 5-нд гэрээ байгуулсан бай­на. Тэдэнд барилгын чанарт анхаарахаас хурдан ашиглалтад оруулж, мөнгө олох л чухал байжээ. Тэд ийм хариуцлагагүй үйлдэл хийсэний төлөө хаашаа ч сугарч үлдэх учиргүй. Чингэлтэй дүүргийн Цаг­даагийн хэлтсээс “Мээж класс” компанийн захирал Ш.Нямдаваа, уг компанийн Хөдөлмөр хамгаалал, аюул­гүй байдлын ажиллагааны инженер Л.Амгалан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183.1-т зааснаар сэжигтнээр тооцон барив­чилан хэргийг шалгаж байгаа. Энэхүү хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад “Хэрвээ хэрэг гарсан өдөр  “Мээж класс” компанийн Хөдөлмөр хамгаалал, аюул­гүй байдлын ажиллагааны инженер Л.Амгалан тухайн өдөр ажилчиддаа аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй бол тухайн инженер хариуцлага хүлээнэ. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн бол осол гаргасан тухайн ажилчин хариуцлага хүлээдэг” гэсэн юм. Захиалагч “Макс Өргөө” компани мэдэгдэл гаргаж, ар гэрийнхэнээс нь уучлалт гуйгаад л энэ хэрэг нам жим болдог гэсэн ойлголт эрх бүхий албан тушаалтануудад байдаг бололтой. Энэ хэрэгт гол буруутан бол “Макс Өргөө” компанийг ар гэрийнхэн болоод ард түмэн уучлахгүй нь ойлгомжтой.

Б.Анхаа

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.229.121.114) 2014 оны 10 сарын 18

тэр өдөр МАКС ӨРГӨӨ ХХК ны ХААБИнженер ухаантай Л.Баярмаа нь хүний нөхөртэй буудалд завхайран хэвтэж байсан билээ. Хэргийг хэрэгсэхгүй болгохын төлөө одоог хүртэл өмгөөлөгч олж өгсөн мөн өмгөөлөгчөөр ажилладаг хүнтэйгээ завхайрч төрсөн биеэр төлбөр хийж явдаг юм. Яагаад одоог хүртэл хариуцлага алдсан энэ ажилтанаа хуулийн дагуу ажлаас нь халж ХААБын инженер хийх эрхийг нь хасахгүй байгааг тус коипаниас асуумаар байна.

0  |  0
zochin(103.26.194.59) 2014 оны 01 сарын 22

maksiinhaam joohon hunii mos chanartai baigaach.olnii omno hun mash haramsaltaigaar amia aldsan shuu dee. getel yaval buruugui gesen dugnelt garguulah geed l baih yum daa yach j bodson maks grupp. barilgiig barij baigaa compani buruu shuu dee. getel arai l denduu baih yum daa.

0  |  0
Top