Алдарт хийлч Ванесса Мэй өвлийн Олимпт хүч үзнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 22

Сочигийн Олимпийн уулын цанын төрөлд 35 настай алдарт хийлч Ванесса Мэй  хүч үзэхээр болсон байна. Британи гаралтай нэрт хийлч бүсгүй Ванесса Мэй цанын спортоор 10 гаруй жил хичээллэж байгаа аж. Ванесса 2002, 2010 оны олимпийн наадамд Тайландын нэрийн өмнөөс оролцохыг хүссэн ч түүнийг Британийн иргэншилтэй хэмээн хүлээн зөвшөөрөөгүй. Тэрбээр 1994 онд Их Британы иргэн болсон бөгөөд 2011 оноос эхлэн ОУОХ-нд хандсанаар нааштай хариу авч Тайланд улсыг төлөөлөн оролцохоор болсон нь энэ юм. Ванесса өнгөрсөн 17-ны өдөр Сочи хотноо ирж, бэлтгэлдээ гараад байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top