Казахстаны Элчин сайд мэдээлэл хийлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 22

Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Каллибек Ибрагимович Кобландин өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

2050 хүртэлх хөгжлийн стратегийн хүрээнд Казахстан улс дэлхийн хөгжингүй 30 орны тоонд орох зорилт тавиад байгаа гэнэ. Үүний тулд гадаадын хөрөнгө оруулалтыг 30 хувь хүртэл өсгөх, экспортыг 70 хувь хүргэх, нэг хүнд ногдох ДНБ-ий үзүүлэлтийг 4.5 дахин буюу өнөөгийн 13 мянган ам.доллараас 60 мянган ам.доллар хүртэл өсгөх, боловсрол, эрүүлийг хамгаалах болон нийгмийн халамжийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх зорилт тавьжээ.

Түүнчлэн Монгол Улстай хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалангийн салбарыг улам өргөжүүлэн хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаа аж. Энэ ондоо багтаан Улаанбаатар хотноо хоёр улсын Засгийн газрын уулзалт зохион байгуулахаар төлөвлөөд байгаа тухайгаа мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ASFSAD(92.224.186.78) 2014 оны 01 сарын 22

ene yu gesen ug ve? mongolchuudbas omnoo zorilgo tavia l gesen ug bna. manaih tegehed yaduu ch bish delhiin hamgiin yaduu ulsiin negt ordog yum bilee. tegehed ed nar hogjingui 30-d orno gej zorij bhad manaid zugeer l hahuulidaad ulsaa nuraagaad duusah yum

0  |  0
Top