С.Жавхлан шилдэг эрэгтэй уран бүтээлч боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 22

"Жинхэнэ эрчүүдийн клуб"-ээс санаачлан өнгөрсөн онд нийгмийн есөн салбарт бусдыгаа манлайлсан эрчүүдийг шалгаруулжээ. "Man awards 2013" шалгаруулалтад нийгмийн онцлох есөн салбараас шилдэг таван эрэгтэйг нэр дэвшүүлж, олон нийтийн санал асуулга, мэргэжилтнүүдийн саналыг үндэслэн салбар бүрээс нэг эрэгтэйг тодруулж, "Оны шилдэг эрэгтэй"-ээр өргөмжилсөн юм байна.

Энэхүү наадамд 45 залуу нэр дэвшиж, "Шилдэг" гэсэн есөн залуугаа тодруулжээ.

Шилдэг эрэгтэй "Бизнесмэн"  Р.Ганболд

Шилдэг эрэгтэй "Хуульч" П.Алтангэрэл

Шилдэг эрэгтэй "Уран бүтээлч" С.Жавхлан

Шилдэг эрэгтэй "Эмч" М.Түмэннасан

"Хэвлэл мэдээллийн алба"-ны шилдэг эрэгтэй А.Бүрэнбаатар

Шилдэг эрэгтэй "Тамирчин" С.Мандахнаран

Шилдэг эрэгтэй "Олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэн" Ч.Ганжавхлан

 Шилдэг эрэгтэй "Эрдэмтэн" Л.Баяржаргал

Шилдэг эрэгтэй "Улстөрч" С.Ганбаатар нар тодорсон байна. Цаашид энэ ёслолыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top