Швейцарийн Давост Дэлхийн эдийн засгийн чуулга нээгдэж байна. Уг уулзалтад дэлхийн өнцөг булан бүрээс 2500 төлөөлөгч оролцож байна. Чуулга уулзалтаар Сирийн байдал, дэлхийн цаг уурын хамгаалалт, эдийн засгийн өсөлтийн ирээдүйг талаар ярилцах юм.
Давосын Дэлхийн эдийн засгийн чуулгын 44 дэх хуралдаан өнгөрсөн лхагва гаригт эхэллээ. AFP мэдээлснээр, бямба гариг хүртэл үргэлжлэх уг чуулга уулзалтанд 40 гаруй орны төр, засгийн тэргүүн хүрэлцэн ирсэн байна Тэдгээрийн дунд Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон, Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Бразилийн ерөнхийлөгч Дилма Вана Роуссефф Ираны ерөнхийлөгч Хасан Роухани нар байгаа юм. Чуулга уулзалтад оролцож байгаа 2500 хүн Сирийн байдал, дэлхийн цаг уурын хамгаалалт, эдийн засгийн өсөлтийн ирээдүйг талаар ярилцах гэнэ. .
Германы канцлер Ангела Меркель (Angela Merkel) энэ удаа чуулгад оролцохгүй бөгөөд түүнийг Сангийн сайд Вольфганг Шойбле (Wolfgang Schдuble) ба Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн сайд Герд Мюллер (Gerd Mьller) төлөөлнө. Ираны ерөнхийлөгч сүүлийн арван жилийн дотор энэ уулзалтад оролцох бөгөөд Хасан Роухани тэнд Тегераны цөмийн хөтөлбөрийн талаар илтгэх юм.

Сэтгэгдэл ( 0 )