Ким Чен Уны төрсөн ах Малайзад тогооч хийдэг

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 23

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны төрсөн ах Ким Чен Нам эцэг Кимийг нас барсанаас хойш олон нийтийн өмнө харагдаагүй юм. Түүнийг Малайзын Куала Лампур хотын Солонгос хоолны ресторанд хооллож байсан хэмээн Японы Ёмури Шимбун мэдээллээ. Түүнийг Малайзад рестораны тогоочоор ажиллаж байгаа гэж эх сурвалжууд мэдэгдсэн бөгөөд өнгөрсөн онд хүүтэйгээ хамт Францад айлчлаад ирсэн гэнэ. 2011 онд түүнийг бие хамгаалагчийнх нь хамт буудахыг завдсанаас хойш Зүүн Азийн орнуудад цагаачлан амьдрах болжээ. Японы сонины мэдээлсэнээр өнгөрсөн 12-р сард Ким Чен Ун авга эгчийнхээ нөхрийг цаазалсаны дараа Сингапур дахь гэрээ орхиж, даяанчилж амьдрах болжээ. Тэрээр амиа алдахаас айсандаа олны нүдээс нуугдаж, Хятадын эрх баригчдаар хамгаалуулж байгаа аж. Хятадын удирдагчид Хойд Солонгосын дэглэмийг эсэргүүцсэндээ Ким Чен Намыг хамгаалдаг гэж таамагладаг боловч энэ мэдээллийг үгүйсгэж, дипломат ёсыг эрхэмлэсэн алхам гэж мэдэгдэж байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.23.51.5) 2014 оны 01 сарын 23

нэг эцгийн хүүхдүүд шүү дээ. аймаар юмаа

0  |  0
Top