Монголд цахилгаан машин үйлдвэрлэжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 23

Нийслэлийн ЗДТГ-ын захиалгаар Монголд угсарч, үйлдвэрлэсэн  J-800 EV цахилгаан машинуудыг "Цахилгаан тээвэр" компани танилцуулжээ.  "Garden car" буюу жижиг оврын нийтийн тээврийн цахилгаан машины эд ангийг ОХУ, БНХАУ болон БНСУ-аас авчирсан бөгөөд 12 аккумляторын тусламжтайгаар ажиллана. Хурдны дээд хязгаар нь 20 км/цаг бол 12 хүний суудалтай, 4,6 метр урт, 1,45 метр өргөн, 2 метр өндөртэй  юм. Автомашины халаагуурыг шөнийн цагаар 8-10 цаг цэнэглээд 80-100 км зам туулах боломжтой юм байна. Хотын захиргаа уг автомашиныг зуны улиралд Хүй долоон худаг наадмын цогцолбор болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ашиглахаар төлөвлөж байгаа юм. Эхний ээлжинд таван автомашиныг үйлдвэрлэсэн "Цахилгаан тээвэр" компанийн инженерүүд гольфийн талбай, цэцэрлэгт хүрээлэн, амралтын газар зэрэг задгай талбайд иргэдэд үйлчлэхээр ашиглах цахилгаан машиныг албан байгууллагын захиалгаар угсрах боломжтой ажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Түвшин баяр(192.82.65.10) 2023 оны 11 сарын 20

Хөөрхан

1  |  0
lol(182.160.46.56) 2014 оны 01 сарын 23

arai arai yun yasan 12 akkumlyator vee battereinii hugjil undur tuvshind hugjchuud bhad patenttai batterei heregleesei

0  |  0
Top