116 жилийн ганцаардал буюу онгон эмээ хуримын даашинзтай оршуулахыг захижээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 23

Украины хамгийн өндөр настан буюу 116 настай, онгон эмээ хэзээ ч эмчид үзүүлж байгаагүй гэнэ.


Гиннессийн дээд амжилтын ном ёсоор манай гарагийн хамгийн өндөр настай хүнээр Японы иргэн, 115 настай Мисао Окава тодроод байгаа билээ.
Харин Украины Коломыя хотод амьдардаг, 1897 оны хоёрдугаар сарын 14-нд төрсөн Екатерина Козак эмээ түүнээс жилийн өмнө мэндэлснээрээ дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэйгээр албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөх учиртай билээ.


Украины баруун хэсгийн Хотомир тосгонд төрсөн тэрбээр 116 наслах хугацаандаа дэлхийн хоёр дайныг үзэж, туулжээ.


Түүний том эгчийг Дэлхийн хоёрдугаар дайны үед Герман руу ажил хийлгэхээр аваад явсан байна.


Тэндээс эгч нь эргэж ирээгүй бөгөөд том эгчийнхээ хоёр охиныг өсгөж, хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзганад хүргэх үүрэг Екатеринагийн толгой дээр буусан байна. Магадгүй үүнээс болоод тэр нөхөрт гарч чадаагүй байх. Одоо тэрбээр өсгөсөн охидоос нь төрсөн, 61 настай ач хүү Ярослав Бурякындаа байдаг гэнэ.


“Эмээ хөрш тосгоныхоо нэг залуутай уулздаг...Энд дарж цааш уншина

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top