Эрэгтэй хүний цогцос олджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 23

Өчигдөр буюу 1 дүгээр сарын 22-ны өдрийн хугацаанд Нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 3, гал түймрийн зөрчлийн 1, цогцос гаргах 1  дуудлага ирж нийслэлийн Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.

 Объектын түймэр:

 Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 18 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:01 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хэсэг, эд хогшил шатаж байсныг унтраасан.

 Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз захын ард шахмал түлшний үйлдвэрийн зуух шатаж байна гэсэн дуудлагыг 16:11 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад шахмал түлш хатаагч зуух шатаж байсныг унтраасан.

  Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 16:42 цагт өгснөөр Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад 9х21 метрийн хэмжээтэй барилгын галлагааны өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан.

 Цогцос гаргах:

  Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 57 дугаар байрны баруун талд траншейнд хүний цогцос байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 17:27 цагт өгснөөр Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад хаяг, нэр,  нас тодорхой бус 30 орчим насны эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top