Мөрдөн байцаах албаныхан ерөнхий нягтлан бодогчдоо эрүү үүсгэжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 23

УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан ерөнхий нягтлан бодогч Б.Сарантуяаг албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгийг зувчуулсан хэрэгт буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг өнгөрсөн долоо хоногт Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, шалгаж эхэлсэн байна.

Б.Сарантуяагаас гадна туслах нягтлан бодогч А.Хорлоо нар үгсэн төсвийн мөнгийг зувчуулан хувьдаа завшсан гэж үзэж байгаа аж. Б.Сарантуяа нь Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг байгуулагдсан цагаас ажиллаж эхэлсэн нэгэн гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top