Том оврын автобуснууд өнөөдрөөс зорчих тасалбарынхаа үнийг 500 төгрөг болголоо. Нийтийн тээврийн компаниуд алдагдалтай ажиллаж байгаа учраас үнээ нэмж байгаа хэмээн тайлбарласан. Төрөөс тухайн сард нь эсвэл жилд гарах алдагдлын зөрүүг татаас хэлбэрээр олгоогүй учир 2009-2013 оныг хүртэл нийслэлийн нийтийн тээврийн аж ахуй нэгжүүд нийт 26.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Нийслэлийн Тээврийн газраас үнэ нэмэхээ түр хойшлуулах хүсэлтийг хүргүүлсэн ч хүлээж аваагүй юм.

Сэтгэгдэл ( 1 )
бүгдээрээ явган эсвэл дугуйгаар явцгаая. зорчигч байхгүй бол нийтийн тээвэр гээд байгаад ч яах вэ дээ