“Хар хүн” Монголд залуу насыг эргүүлэн авчирна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 23

Домогт Нана Монголд ирнэ хэмээн ам дамжсан мэдээлэл үнэн болох нь батлагдаж, зохион байгуулагчдын зүгээс баримт бүхий албан ёсны мэдээллүүдийг цацаж эхэллээ. Тэрээр 2014 онд Азид хийх “Remember the Time” алдарт дуугаараа нэрлэсэн аялан тоглолтоо Монголоос эхлүүлж байгаа бөгөөд 3-р сарын 1-нд ганцхан удаа тоглох аж.


1990-ээд оны сүүлээр “Lonely”, “Remember the Time”, “Too Much Heaven” дуугаараа монголчуудыг байлдан дагуулж байсан тэрээр тухайн цаг үеийн залуусын амьдралд гайхалтай дурсамжийг бүтээсэн нэгэн. Тиймээс ч тоглолтын зохион байгуулагчид “Remember the Time” тоглолтоор “Залуу нас эргэн ирлээ” гэсэн мессеж бүхий гайхалтай цаг мөчийг эргүүлэн авчирахаар ажиллаж байна.


Нана Квамэ Аброква (Nana Kwame Abrokwa) нь 1990-ээд оныг байлдан дагуулагч, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хамгийн амжилттай дуучин, ая зохиогч, продюсер, дижи, хүмүүнлэгийн илч, өөрийн амьдралаараа бусдыг үлгэрлэн дагуулагч билээ. Түүний уран бүтээлийн нэр нь "Darkman" буюу “Хар хүн” юм. Нанаг олонх хүн репчин хэмээн ярьж, бичиж байгаа нь хараахан ташаа ойлголт бөгөөд тэрээр Германы орчин үеийн хөнгөн хөгжмийн урсгалыг дэлхийд таниулсан нэгэн билээ. Түүнийг дэлхийд алдар хүндэд хүргэсэн альбом нь "NANA - The Album" (1997), "Father" (1998) юм.


Тоглолтын зохион байгуулагч Монгол-Австрийн Залуучуудын Холбоо нь хоёр улсын залуучуудын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулахаар нийгмийн болон соёл урлаг, хүмүүнлэгийн чиглэлээр олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгаагийн нэг нь Монголын урлагийн түүхэнд нэгэн том алхам болох домогт дуучин Нанаг монгол залуустайгаа уулзуулж байгаа явдал юм.


Нэг үеэ бодвол Төв Азийн нүүдэлчин Монгол улс орчин цагийн хөгжингүй орны эгнээнд нэгэнт хүлээн зөвшөөрөгдөж дэлхийн оддын Монголд ирэх зам нээлттэй болсон ч зоосны нүхээр харсанаас, эсвэл хайнга зангаасаа болж ичгэвтэр алдаа гаргах тохиолдол гарсаар байгаа. Тэгвэл Домогт Нанагийн тоглолтыг Монголд зохион байгуулах арын албанд мэргэжлийн шилдэг баг ажиллаж байгаа бөгөөд тэд “Remember the Time”-аар Монголд дэлхийн оддын тоглолтыг зохион байгуулах цоо шинэ стандартыг тогтооно гэдгээ амлаж байна.


Цомгууд

 

1997 он Nana
1998 он Father
2004 он All Doors in Flight No.7
2004 он Butterfly
2009 он 12 Y.O. Double
2010 он Stand Up
Super HIT Single
1996 он Darkman
1997 он Lonely
1997 он Let It Rain
1997 он He”s Coming
1997 он Bible In My Hand
1998 он Father
1998 он Too Much Heaven
1998 он Remember the Time
1998 он Dreams
1999 он I Wanna Fly
2002 он The Best

 

Шагналууд


1997 он Lonely-Platinium certificate
1997 он Не”s Coming- Gold certificate
1998 он Too Much Heaven - Gold certificate
1998 он Remember the Time - Gold certificate
1997 он Comet Award for - Best German Debut
1998 он ECHO for - Most Successful German Debut
1998 он ECHO for - Most Successful German Artist
1998 он Comet Award for “Best German Act”
1998 он ECHO for - Most Successful German Debut
1998 он ECHO for - Most Successful German Artist
1998 он Comet Award for “Best German Act”

 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top