Өсвөрийн сумочдод хувцас гардууллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 23

Японы Токио хотноо ирэх хоёрдугаар сарын 2-нд Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргалын нэрэмжит “Hakuho Cup” тэмцээн болно. Тус тэмцээнд Монголын хөвгүүдийн төлөөлөл болсон найман сумоч өрсөлдөнө. Манай тамирчид одоогоор Их шавийн дээд сургуулийн зааланд бэлтгэлээ базааж байгаа бөгөөд нэгдүгээр сарын 27-нд Токио руу нисэх ажээ.

Өнөөдөр тэдгээр тамирчдад “Хакухо сан”-гийн зүгээс бэлтгэлийн хувцас гардуулж, тэмцээнд нь амжилт хүслээ.


“Hakuho Cup”-т өрсөлдөх тамирчдын нэрс:

  • А.Сосорхүү /Баянхонгор аймаг/
  • Э.Баяржавхлан /Өвөрхангай аймаг/
  • Ж.Базарханд /Өвөрхангай аймаг/
  • Л.Мянганбаяр /Ховд аймаг/
  • Б.Баянсүх /Өвөрхангай аймаг/
  • А.Амарсанаа /Улаанбаатар хот/ 
  • Б.Одхүү /Дундговь аймаг/
  • Д.Ариунбаатар /Хэнтий аймаг/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top