Согтуурсан үедээ төрсөн ахыгаа хөнөөсөн байна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 23

Өчигдөр 4797 хүн цагдаагийн байгууллагад гомдол мэдүүлж холбогдсон байна. Үүнээс гэмт хэрэг зөрчлийн 1717, зам тээвэр ослын 318 мэдээллийг шалгахад гэмт хэргийн шижтэй 39 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Тухайлбал, хүнийг алах гэмт хэрэг нэг, золгүй байдлаар амиа алдсан гурав, хулгайлах төрлийн гэмт хэрэг гурав, танхайрах гурван гэмт хэрэг бүртгэгджээ. Мөн тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэрэг 12, осол 10 бүртгэгдсэнээс гэмтсэн хүн 13 байгаа аж.

    Тухайлбал, Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд өчигдөр шөнө Говь-Алтай аймгийн Рашаант сумын харьяат 35 настай эрэгтэй Э-г төрсөн дүү СХД-ийн 24-р хороонд оршин суух 31 настай эрэгтэй П гэгч согтуурсан үедээ зодож хүнд бэртэл учруулан амь насыг нь хохироосон хэргийг шалгаж байна.  Мөн Завхан аймаг Түдэвтэй сумын Талын улаан гэх газар Улаанбаатар хотоос Увс аймгийн чиглэлд явж байсан "Паз" тээврийн хэрэгслээр зорчиж явсан 53 настай эрэгтэй, Д нас барсан байна. Хэргийг Завхан аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top