Хятадад шувууны ханиадаар хоёр хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 23

Хятадад H7N9 вирусын шувууны ханиадаар 200 хүн өвчилж 50 хүн нас бараад байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ өвчин анх удаа өвөл хүчтэй дэгдэж байна гэж мэдээллээ. Мөн Хятадын Цагаан сар болох гэж байгаа тул хүмүүс хөдөө гэр лүүгээ олноороо явдаг энэ үед өвчин бүр тархана гэж үзэж байгаа юм байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээлснээр Хятадын Шанхай хотод энэ өвчнөөр 2 хүн нас барсан байна. Нас барсан хүмүүс нь эмнэлэгийн ажилтан, нөгөө нь фермын ажилтан байжээ. Энэ шувууны ханиад хүнд уушигны хатгалгаа хэлбэрээр тусч маш их өндөр халуурч,  агаар амьсгалж чадахгүй болгон үхэлд хүргэдэг байна. Хонгконг  Хятадаас авдаг тахианы махаа зогсоосон байна. Манай улсын хувьд тахианы мах Хятад болон бусад улсаас импортлон оруулж ирэхдээ урд хөршийн хилээр дамжуулж авдаг. Өвчны голомттой улсаар дамжуулан хүнс болон тахианы мах оруулж ирж байгаа нь шувууны вирус манай улсад өнөө маргаашгүй орж ирэх магадлал маш өндөр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top