П.Алтангэрэл хүүгийнхээ компанид 379 сая төгрөгийн тендер өгчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 23

Сүүлийн өдрүүдэд нэлээд хөл хөдөлгөөнтэй байгаа газар бол Соёл, спорт аялал жуулчлын яамныхан. Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргилыг төсвийн мөнгийг хувьдаа завшсан гэх мэдээлэл олон нийтэд хүрсэн. Н.Оргил өчигдөр үүнд хариулт өгч ямар нэгэн хөрөнгө мөнгөтэй нэр холбогдоогүй гэдгээ хэлж үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр өгөх болсон тухайгаа хэлсэн. Тэрээр энэ үеэрээ Төрийн нарийн бичгийн даргынхаа хууль бус үйлдлийн зах зухаас дэлгэж булхайг нь олонд зарлалаа. П.Алтангэрэл гэгч албан тушаалаа ашиглан нэлээд хэдэн тендерийг өөрийн хүүгийн компани болон танил талдаа өгсөн гэх баримтыг дэлгэж орхилоо. Түүний өгүүлснээр П.Алтангэрэл энэ суудалд сууснаасаа хойш нэлээд хэдэн тендерийг танил талдаа өгчээ. Жишээлбэл өөрийн хүү П.Тулгынхаа "Аглуут" компанид л гэхэд 367 сая төгрөгийн тендерийг өгсөн байна. Ингэхдээ сум бүрт кино театр барих төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийх ёстой барилга угсралтын ажлыг бүхэлд нь өөрийн хүүдээ өгөхөөр улайрч, тендерт шалгаруулж орхисон гэнэ. Ийнхүү төсвийн мөнгө идсэн гэх нэрсийн жагсаалтанд П.Алтангэрэлийн нэр нэмэгдчихлээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол(180.149.97.126) 2014 оны 01 сарын 24

Алтангэрэлийг АТГ шалгах хэрэгтэй Энэ нөхөр эрүүгийнхэнтэй их холбоо сүлбээтэй л бүтэх нөхөр

0  |  0
AN(202.55.180.155) 2014 оны 01 сарын 23

ATG shalgah heregtei dee . . . Ali nam ni ogt hamaagui . . . Avilga avsan bol guitsee

0  |  0
chadal(103.26.193.24) 2014 оны 01 сарын 23

AN namd avilga hiideg alban tushaalaa ashigladag hun baihgui sh dee. Yah ch ugui.

0  |  0
zochin(202.70.42.34) 2014 оны 01 сарын 23

Нэг тэрэгний дугуй байж юунд худал ярина ве АН -хан аан ккккккккккккккк ккккккккккккккк ккккккккккккккк ккккккккк

0  |  0
zochin(202.70.42.34) 2014 оны 01 сарын 23

AN yalgaagui luuburchid shib dee kkk

0  |  0
shshs(202.126.91.177) 2014 оны 01 сарын 23

ene luivarchdiig shalgaad boliulaachee

0  |  0
Top