Дэлхийн алдарт хөл бөмбөгчин Монголд ирнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 23

Испанийн үндэсний шигшээ багийн өмнөөс 1998, 2002, 2006 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тоглож байсан дэлхийд алдартай хөлбөмбөгч Раул Гонзалес ирэх зун Монголд ирэхээр болжээ. Тайландын "Krabi FC" багийн менежер Такаши Миромото түүнтэй Катар улсад уулзахдаа Монголд ирүүлэх санал тавьжээ. Раул Гонзалес Монголд хоёр хоног саатахдаа манай өсвөрийн хөлбөмбөгчидтэй нөхөрсөг тоглолт хийж, туршлага хуваалцахаар болжээ. Тэрбээр одоо Катарын "Al Sadd" багт тоглож байгаа юм. Ноён Такаши Миромото нь Монголын өсвөрийн хөлбөмбөгийн "FC Sumida Ulaanbaatar" клубын ерөнхийлөгч аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top