Эмнэлгийнханы алдаатай үйлдлээс болж жилд 20 мянган хүн амиа алддаг

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 23

Герман улсад жил тутам 20 мянга гаруй хүн чадваргүй эмч, эмнэлгийн буруутай үйлдлээс болж амиа алддаг ажээ. Хохирогсдын дийлэнх нь буруу оношилгоо, хайхрамжгүй байдал гаргаж халдвар тараах, буруу жорын эм бичих зэрэг алдааны улмаас бие эрхтэн, амь насаараа хохирдог байна. Судлаачдын мэдээлж буйгаар энэ үзүүлэлт нь тус улсад автын ослоор нас барагсдын тооноос давж байгаа аж. Эмнэлгийн зохион байгуулалт, дэг журам муутайгаас ийн хүн амь хохирч байгаа нь туйлын харамсалтай хэрэг хэмээн дээрх судалгааг гаргасан нийгмийн даатгалын газраас мэдээлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top