Бангкок руу аялахаас зайлсхийхийг анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 23

Тайландад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын Засгийн газар 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 60 хоногийн хугацаанд нийслэл Бангкок болон ойр орчмын хот, мужуудад онц байдал зарлаад байна.

Тиймээс манай иргэд тус улсад зорчихдоо эдгээр онц байдал зарласан бүсүүдээр аялахаас зайлсхийх, туйлын сонор сэрэмжтэй байх, хууль сахиулах байгууллагуудын зөвлөмжийг чанд мөрдөхийг Гадаад харилцааны яамнаас анхаарууллаа. Түүнчлэн  шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ-ны     66-2-381-1400, 02-392-1011 утсаар болон bangkok@mfa.gov.mn цахим хаягаар холбогдож болох аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top