Хүссэн өнгөөр тань зурдаг үзэг бүтээжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 23

Хүмүүс яг хүссэн өнгөө гаргах маш хэцүү байдаг. Яг энэ алим шиг улаан, эсвэл яг энэ навч шиг ногоон өнгө хэрэгтэй байна гэдэг ч уг өнгийг гаргах ихээхэн хүндрэлтэй, яг хүссэн өнгө нь биш байх тохиолдол гардаг.

Тэгвэл энэхүү шинэ үзэг таны яг хүссэн өнгийг тань гаргах юм. Уг үзэг нь өнгө тодорхойлох скан товчлууртай юм. Та адилхан өнгө гаргахыг хүссэн зүйл дээрээ үзэгний үзүүрийг хүргэн скан хийхэд л уг өнгийг үүсгэн зураг боломжтой болох юм.

Уг үзэг нь тусгай бэх болон зайгаар цэнэглэдэг ба одоогоор худалдаанд гаргах хугацаагаа товлоогүй байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top