Өнөөдөр болох үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 24

1.Шинэ үеийн хүүхдийн зан байдлын судлаач Ж.ХОРЛООгийн ШИНЭ ҮЕИЙН ХҮҮХДИЙГ ЗӨВ ТӨЛӨВШҮҮЛЭХ АРГА ЛЕКЦ 1/24-ний 18:00 цагт ИНТЕРНОМын их дэлгүүрийн 2 давхарт болно. Үнэ төлбөргүй
2.“Монгол нүүдэлчдийн тайлбар толь” нь уран зохиолын ном шиг уншиж эхэлвэл дуусгаж байж салах “албагүй”, харин хэрэгтэй үедээ хэрэгцээтэй мэдээллээ олж авдаг хэрэглээний, танин мэдэхүйн, ширээний тань ном байх болно.Номын нээлт 2014.01.24-ны 14 цагт Интерном номын дэлгүүрт болно. 3. Эх орныхоо тусгаар тогтнол, ирээдүй хойч үеийнхээ хөгжил, дэвшлийн төлөө залуу нас, алтан амь, бүлээн цусаа хайрлалгүй тэмцэж явсан түүхэн гавьяатай хүмүүс бол ахмад дайчид билээ. Тийм ч учраас тэдний байгуулсан гавьяа, зориг тэвчээр, идэвх зүтгэлийг Монголын Төр хүндэтгэн дээдэлж байдаг юм. Энэ хүрээнд түүхэн гавьяаны эзэд болсон Ахмад дайчдад Орон сууцны дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг удаагийн мөнгөн тусламжийг олгож байгаа. Тэгвэл Сар шинийн баярын босгон дээр зарим Ахмад дайчдад орон сууцны дэмжлэг үзүүлэх нэг удаагийн мөнгөн тусламжийн Батламжийг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ гардуулж өгөх гэж байгаа юм байна. 4. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газраас МХАҮТанхим, МАОЭХолбоотой хамтран Шилэн тендер-2 аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагын төлөөлөлтэй хийх уулзалт 2014 оны 01 дүгээр сарын 24-ны 11:00 цагаас Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд болно. Шадар сайд Д.Тэрбишдагва оролцоно.5. Монголын эдийн засаг нь уул уурхай, барилга, дэд бүтэц гэх мэт томоохон салбаруудаар өргөжин тэлж байна. Энэ хөгжилд жижиг дунд үйлдвэрүүд (ЖДҮ), бизнесүүд хэрхэн оролцож, өсөлт хөгжлийн үр шимээс яаж хүртэж болох вэ? Бизнес эрхэлж яваа ЖДҮ эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлийн тухай ярихаасаа илүү түүнийг нь хэрхэн шийдэх, тэдэнд туслах боломж, арга замуудын талаар мэдээлэл өгөх уулзалт өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн танхимд 11:00 цагаас болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top