Шүүх байгуулах уламжлалыг өөрчилжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 24

Монгол Улс засаг захиргаа нутаг дэвсгэрийнхээ нэгжийг дагуулж шүүхээ байгуулдаг байсныг өөрчилжээ. Тухайн уламжлалыг судлаачид “шүүхийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дагуулан байгуулах нь орон нутаг, засаг захиргааныхаа нэгжээс шүүх хараат болох нөхцөлтэй” гэж шүүмжилдэг. Энэхүү шүүмж, бодит байдлыг Шүүх байгуулах тухай хуулиар өөрчилсөн. Дагнасан шүүх байгуулж байгаатай холбогдуулан шүүхийг аль нэг дүүргийн шүүх гэж нэрлэх биш бүсчилсэн, дагнасан шүүх байгуулж байгаа. Жишээ нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа тухайн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх дээр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн бүхий л хэрэг маргааныг шийдвэрлэнэ. Байршил, хаяг өөрчлөгдөж буйтай холбоотойгоор иргэдийн шүүхээс үйлчилгээ авах эрх  хохирох ёсгүй. Мөн мэдээлэл өгөх ажлыг тогтмол хийж байгаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top