МХЕГ “Макс”-ын барилгыг шалгана

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 24

Улаанбаатар хотод баригдаж буй барилгын тоо нэмэгдэж байгаа хэдий ч барилгатай холбоотой үйлдвэрлэлийн осол тасархгүй байгаа. Энэ он гарснаас хойш барилгаас үүдэлтэй ослоос шалтгаалж дөрвөн хүн нас барсан гэсэн тоо байна. Энэ нь барилгын компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдал, техник, тоног төхөөрөмжийг ашиглахдаа холбогдох дүрэм журам, заавар, стандартын дагуу хийж хэрэгжүүлээгүй, нөгөө талаас зарим ажилтнууд нь аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандартыг мөрдөж хэвшээгүй зэрэгтэй холбоотой юм. Тиймээс МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнхийн тушаалаар Дэд бүтцийн болон байгаль орчин, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч, хэлтсийн дарга нарын 12 хүний бүрэлдэхүүнтэй төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулан шалгаж эхлээд байгаа аж. Шалгалтанд Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдэд шинээр баригдаж буй 17 болон түүнээс дээш давхар барилга байгууламжийн ажлын явц байдал, барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хамруулах юм. Нийт 18 барилгад шалгалт хийх юм байна. Эдгээр барилгууд дотор 17-аас дээш давхар баригдаж байгаа “МCS”  компанийн Зайсан дахь барилгуудад мөн аюулгүй ажиллагааны шалгалт хийх аж. Өчигдөр “Улаанбаатар” ХХК-ны захиалгаар баригдаж байгаа “Шангрилла” зочид буудлын нэг ба хоёрдугаар ээлжийн барилга байгууламжид хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар “Шангрилла”-аас аюулгүй ажиллагааны ямар нэгэн зөрчил илрээгүй аж. Энэ сарын 07-ны өдөр 36 настай залуугийн амийг авч одсон “Макс”-ийн барилгад МХЕГ яг одоо шалгалт хийж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tuslan guitsetgegch(202.70.46.202) 2014 оны 03 сарын 23

Zochin zuv helj. Tectonic kompaniin khansvill xoroolliig ashiglsltand oruulahiin tuld olonch xun xoxirsondo. Olon barilgachdiin haraalig barsan. Munguu ugux blxor danda novshirno. Mungiig n uguh bolonguut huunu. Ter olon xunii xaraaliig barsan xumuus uudtei yavdag n yu l bol

0  |  0
Zochin(103.26.193.21) 2014 оны 01 сарын 24

Ovoodoo. Barilgad n shalgalt hiihees gadna uur neg asuudliig shalgaj boldog boluu. Ene barilgiin Tom company uud tuslan guitsetgegch baiguullaguudaar Ajlaa hiilegcheed munguu ugduggui yum bn le. Tuslan guitsetgegch jijig companiud zeel avan ajilchid aa tsalinjuulaad davhar huund n shataad dampuurhad hureed bn. Tegeed shuuhde geheer chaddag yum Bol av en ter geed tomrood bdg. Ajlaa duusagchaad bhad barag Tegeed uguhgui sanaatai bdg yum bnle.uursnuu heden terbumaar n ashig olj bj. Ene Humuus chin tsaanaa amidraltai ur huuhedtei gedgiig meddeg yumu GUI yu

0  |  0
Top