П.Алтангэрэл: Н.Оргил миний талаар худлаа мэдээлэл цацсан

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 24

Сүүлийн өдрүүдэд нэлээд хөл хөдөлгөөнтэй байгаа газар бол Соёл, спорт аялал жуулчлын яамныхан. Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргилыг төсвийн мөнгийг хувьдаа завшсан гэх мэдээлэл олон нийтэд хүрсэн. Н.Оргил үүнд хариулт өгч ямар нэгэн хөрөнгө мөнгөтэй нэр холбогдоогүй гэдгээ хэлж үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр өгөх болсон тухайгаа хэлсэн. Тэрээр энэ үеэрээ Төрийн нарийн бичгийн даргынхаа хууль бус үйлдлийг олонд  зарласан. П.Алтангэрэл гэгч албан тушаалаа ашиглан нэлээд хэдэн тендерийг өөрийн хүүгийн компани болон танил талдаа өгсөн гэх баримтыг дэлгэж орхисон. Түүний өгүүлснээр П.Алтангэрэл энэ суудалд сууснаасаа хойш нэлээд хэдэн тендерийг танил талдаа өгчээ. Жишээлбэл өөрийн хүү П.Тулгынхаа "Аглут" компанид л гэхэд 367 сая төгрөгийн тендерийг өгсөн гэсэн мэдээлэл гарсан. Үүнийг Соёл, спорт аялал жуулчлын яамны ТНБ-ийн дарга П.Алтангэрэл Н.Орилыг худлаа хэлсэн гэсэн мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ “Аглут” компани намаг энэ албан тушаалд суухаас өмнө БСШУЯ-ны захилагаар спорт, соёл урлагийн цогцолборын барилга угсралтын гүйцэтгэхээр шалгарч 2012 оны аравдугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан байна. 2012 оны наймдугаар сард ЗГ-ын тогтоолоор БСШУЯ-ны хэрэгжүүлж байсан соёлын чиглэлийн барилга угсралтын ажлуудыг ССАЖЯ-нд харъяалагдан ирсэн учраас санхүүжилт хийсэн” гэсэн юм. Мөн тус яамныхан төрийн ажлыг төрлийн алба болгодог гэдгийг ч мөн эсэргүүцсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(98.210.51.148) 2014 оны 01 сарын 24

Н.Оргил үнэн л хэлсэн байнаш дээ. Надаас өмнө гэж займчуулаад байх хэрэг байхгүй түүнээс ч их булхай байж л байгаа. АН-хан төрийн албыг төрлийн алба болгосныг мэднэ тэнэгтээд яадаг байна. Өшөө их юм гаргаад ирвэл яахав аан.

0  |  0
Top