Ж.Батзандан Ц.Мөнхбаярыг эргэжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 24

УИХ-ын гишүүн Ж.Батзандан хорих 461 дүгээр ангид очиж, “Гал үндэстэн холбоо”-ны тэргүүн Ц.Мөнхбаяртай уулзжээ. Ж.Батзандан энэ талаараа өөрийн цахим хуудаснаа “Ц.Мөнхбаярын амнаас сонслоо. Хүн шантаажилсан, тэсэрч дэлбэрэх бөмбөг тавьсан гэдэг нь үндэслэлгүй юм байна. Баримтаар тогтоогдоогүй гэнэ.. Засгийн газрын хууль бус үйлдэлд нийгмийн анхаарлыг хандуулахын тулд буутайгаа очсон гэнэ. Хэн нэгнийг хорлох санаа сэдэл байгаагүй  гэнэ” хэмээсэн юм.

Мөр тэрээр Ц.Мөнхбаярыг өмөөрч буй шалтгаанаа “Би газар шороо, уул усаа хамгаалан тэмцсэн андыгаа өмөөрнө гэдгээ хэлсэн, дэмжихгүй хүн байж болно, тэглээ гээд би тэр хүмүүс рүү дайраагүй. Зандалчлах буюу 177 -р Ц.Мөнхбаярын хэргийг зүйлчилсэн нь ямар ч үндэслэлгүй харагдаад байгаа. Учир олдох биз. Хүнийг хэлмэгдүүлж болохгүй” хэмээн тайлбарлажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gaadan.(5.254.249.20) 2014 оны 01 сарын 24

hyylig gyyli bolgoson lyibarchdig alah yumsan.

0  |  0
Top