Монгол Улсын 5 иргэн хууль бусаар хил нэвтрэхийг завджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 24

Энэ  сарын 23-ны байдлаар хилийн чанадад  нийт 17 иргэн хэрэг зөрчилд холбогдсон мэдээлэл ГХЯ-нд иржээ. Тэдний 5 нь хилийн дэглэм зөрчсөн /Бүгд Найрамдах Турк Улсаас Грек Улс руу хууль бусаар хил нэвтрэхийг завдсан/, 6 иргэн хулгайн  гэмт хэрэгт, 3 иргэн хууль бусаар оршин суусан,  1 иргэн танхайн гэмт хэрэг, 1 иргэн олон нийтийн газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэн нийгмийн хэв журам зөрчсөн, 1 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил гаргасан байна.  Тиймээс ГХЯ-ны Консулын газраас  иргэд хилийн чанадад зорчиж байхдаа суугаа орны хууль тогтоомжийг хүндэтгэн сахиж хувийн аюулгүй байдалдаа анхаарах, суугаа орондоо байгаа ДТГ-т холбогдох утас, хаягаа тэмдэглүүлж байх, аливаа гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байхыг манай иргэд анхаарах шаардлагатай байгааг анхааруулж байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top