Дэлхий ертөнцийн хоёр дахь Чингэс нэртэн 1933 онд мэндэлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 25

Саяхан Б.Бат-Амгалангийн бичсэн Чингэс нэрийн тухай нэгэн сонирхолтой баримтыг олж уншлаа. Ер нь өнөө цагт Чингэс гэх нэр монголчуудад чухам ямар хүндлэл, бишрэл төрүүлдэг бол. Өвгөдийн хувьд энэ нэр бахархал омонгшил төрүүлдэг гэхэд хэцүү. Яагаад гэвэл социализмын үед Чингэс хааны тухай суртал ухуулгаас болж тэдэнд Ленин багшаас өөр оройн дээд байхгүй гэх ойлголт гүн бат шингэчихсэн. Гэхдээ л монгол хүн учраас Чингэс хэмээх нэрийг асар хүндэтгэж, хамаа замбараагүй хэлэхийг цээрлэж байсан тухай дээрх баримтад бичсэн байлаа.

Түүний бичвэрт “...Чингис хэмээх нэрээр бусдыг нэрийдэх нь байтугай “Чингис нэрийг хэлдэг хүн ч тусдаа, цөөхөн байсан гэж өвөө маань дурсдаг байлаа” гэж саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа номч Б.Ринчений ач хүү Б.Дэнзэн дурсчээ. Албан ёсны данс харааг үзвэл өнгөрсөн зуунд Чингис нэртэй анхны хүүхдийг 1933 онд бүртгэсэн байна ...” гэжээ.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн олон зууны туршид Их Хааны нэрийг үр хүүхдэдээ өгөх бүдүүн зоригтон байгаагүй аж. Зориггүй гэдэг нь хулчгар гэсэн үг биш. Зөвхөн энэ асар хүндтэй нэрийг амны зоргоор хэрэглэхээс эмээсэн хэрэг юм байна.

Харин 2007 оны байдлаар Монголд Чингэс нэртэй 385 хүн бүртгэгдсэн байжээ. Өнөө цагт эртний монгол нэрээр үр хүүхдээ нэрийдэх “моод” дэлгэрсэн учраас 2014 онд чухам хэчнээн Чингэс төрсөн бол.

Тэд эзэн хааны алдрыг хэрхэн өргөж явдаг бол. Энэ тухай бодоход ер нь хэцүү дээ. Лав л нэг танилыг маань Чингэс гэдэг. Зөвлөлтийн хараан дорх цаг үед төрсөн түүнд аав, ээж нь зориглон байж ийм нэр хайрлачихаж. Хожим төмөр замын атмаануудын нэг болж, бүр хойхно бор дарсанд тархиа мэдүүлсэн түүнийг хойно архитетурын мэргэжил эзэмшсэнийг нь мэднэ. Гэвч архинд автах болсноосоо хойш булдруу царайлчихсан явахад нь хэд таарсан. Гэтэл хэдхэн хоногийн өмнө “Чингэс ээ” гэж дуудахаар нь эргэн хартал мань нөхөр шуудай үүрчихсэн, хуванцар сав түүж, өвгөнтийн төрхөндөө бүр мөсөн орчихсон явж байв. Хэдэн жилийн өмнө салсан эхнэр нь “Манай хүний нэр нь хүндэдчихсэн юм” гэж байсныг өөрийн эрхгүй санаж билээ.

Нэр хүнддэх гэдэг сүжиг зөвхөн монгол хүнд л бий. Гэхдээ энэ сүжиг одоо байхгүй болжээ. Чингэс, Хубилай, Өгөөдэй, Мандухай ... гээд дуудахад хүртэл сүрдэм алдрууд одоо хуванцар сав түүдэг болдоггүй нэг нөхрийн нэрээр дуудагдах жишээний.

Христийн шашинтнууд дотор ч Иохав, Иноа, Гаабрел, Жосеф нэртнүүд ховор. Мэдээж 3 сая монголчуудыг олон тэрбум христэнүүдтэй харьцуулж тоо гаргах нь өрөөсгөл. Мөн АНУ-д Вашингтон, Линкольн алдартнууд тун цөөн. Америкчууд нэр хүнддэх тухай мэдэхгүй ч хүндлэлдээ хөтлөгдөн ийм нэрийг сонгодоггүй аж. Харин Их Монгол, Эзэн Чингэс гэж цээжээ дэлдэх дуртай монголчуудын их хүндлэл хаашаа алга болов.

Орост "Александр Невский" гэдэг зочид буудал байхгүй. Мөн "Догшин Иван" гэдэг архи лав үйлдвэрлээгүй. Англичууд I Элизабет гэдэг хуурай сүү юм уу,  хямдхан тараг хийгээгүй. Бас Америкт Вашингтон гэдэг баар, жуулчны товчоо лав байдаггүй шүү. Харин манайд "Тэмүүжин" пааб, "Есүхэй" ундаа, "Өүлэн" сүү, аан "Чингэс" нэртэй архи бол төрөл бүрээрээ, экспортод гаргадаг гэх тамхи, хөзөр, аяга, юм хийдэг гялгар уут ... гээд цааш хөвөрнө. Анхаарах цаг болсон байх.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ghhjjk(80.171.189.147) 2025 оны 03 сарын 13

chingghis nertei humuus delhiigeer duuren yalanguya ezlegdej bsan ornuudad khan ovogtoi chingghis nertei huuhduud bii. turkuud yalanguya iim nertei sahilgagui hund hund huuhduudtei. sainaar l lav sonsogddoggui

1  |  0
mongol (71.189.131.201) 2025 оны 03 сарын 13

tiim shuu anhaarah tsag bolson ur huuheddee tiim neriig hairlahdaa sain saihan iig ni belegdej ogson baij taraa ter humuusiig buruutgah argagui gol ni etseg ehchuudhuuheddee bagaasniene ner ymar utga aguulgatai chamd yagaad iim hundlel huleesen ner hairalsan tuhai baga nasand ni heden zuun udaa tailbarlaj neree ondort orgoj sain hun bolhiig ni tailbarlaj ogoh heregtei harin ter arhi,tamhi,baar, sav, alban baiguulga ,zochid buudal,hoolniigazruud aria dend nee neg ih undesreheg humuus boloh gej ydah ym ene bugdiig neriig ni solij tsegtsleh tag ni bolson teghed gadaad ornuud manai Chinges haaniig ymar ih hundelj bas surddeg gej sannaa gantshan mongold bish delhiid 1 zayaasan tuuhen hun gej uneldeg bid buhen ene tuuhen haanaa ul hundtegej ali durtaa ymand heregleed daraa ni hog bolgood ulandaa hishgej bna ene sul taliig mani hujaa nar tsaan chine ashiglah geed ulairch bna humuus ee bodhol zuiliin neg !!!!!

1  |  0
MGL(112.72.13.88) 2025 оны 03 сарын 13

Ner uguhduu gol n bish ter neriig ner turtei avch yavah gol.Bidniig ih eznii neriig undurt avch yavahgui uchiraas hytad,kazahstan,orosuud uuriin ugsaanii haan baisan meteer bichij yarij bna.

1  |  0
George гэдэг хүүрт(202.70.41.190) 2025 оны 03 сарын 13

Чи яагаад Чингэсийн нэрийг өмөөрөхгүй байгаам бэ. Эрлийз ээ

1  |  0
George(202.21.106.170) 2025 оны 03 сарын 13

Abraham gej ner n Lincoln gj ovog n. George Washington mun adil. Tend duuren l George, Abraham uud bdg shdee! Hudlaa medemhiireh gj. Joseph buyu Joe gj tovchildog nertei hun olon bn. Alexander buyu Alex geh met. Bitgii hudlaa medemhiir setguulchee!!!

1  |  0
Top