11 чиглэлээс Нарантуул руу буухиа автобус явна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 25

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл захирамж гаргасны  дагуу цагаан сарын баярын өмнөх 2 долоо хоногийн амралтын өдрүүдэд  автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон. Дээрх түр зохицуулалттай холбоотойгоор Нийслэлийн тээврийн газраас амралтын өдрүүдэд  “Нарантуул” худалдааны төв рүү Орбит, Нарангийн гол, Баянхошуу, ХМК, Чингэлтэй, Дэнжийн 1000, Бэлх, Шархад, Улаанхуаран, Яармаг, Нисэх гэсэн 11 чиглэлээс 10-17 цагийн хооронд том оврын автобусыг үйлчилгээнд гаргах юм. Буухиа автобус нь Нарантуул худалдааны төв рүү 10:00, 11:00,12:00,14:00,16:00 цагуудад явах бол 11:00, 12:00, 13:00, 15:00, 17:00 цагаас “Нарантуул” худалдааны төвөөс буцах юм. Эдгээр автобусаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй зорчихоос гадна том хүн 400 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр зорчино.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top