Ш.Сүхбаатар батлан даалтад гарлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 25

Өнгөрсөн долоо хоногт Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн дарга, хурандаа Л.Ариунболд, Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Д.Жаргалсайхан, тус яамны газрын дарга асан, ГХЯ-ны Консулын газрын захирал  Ш.Сүхбаатар болон УИХ-ын гишүүн асан Б.Батбаярын хүү "МоХөТэ" компанийн захирал Б.Баттулга нарыг Авлигатай тэмцэх газраас саатуулсан билээ.


Тэгвэл өнгөрсөн бямба гаригт хурандаа Л.Ариунболдыг батлан даалтад гаргасан талаар бид мэдээлж байсан. Харин энэ сарын 21-нд буюу өнгөрөгч даваа гаригт ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатарыг батлан даалтад гаргасан талаар эх сурвалж мэдээллэв. Ямартаа ч, АТГ-аас сэжигтнээр татагдан саатуулагдсан дээрх хүмүүсийг "Миг-21" байлдааны онгоцны хөдөлгүүрийг БНАСАУ-д худалдах гэрээ байгуулсан хэргээр хорих ял сонссон хурандаа Т.Дашдэлэгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хэмээн хэвлэлүүд таамгаар бичиж байгаа.


Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар тэднийг Баянзүрх дүүргийн VI хороо, Монгол цэргийн музейн хашаанд баригдаж буй Батлан хамгаалах яамны 300 айлын орон сууцны барилгын хөрөнгийг хувьдаа завшсан, бусдад шилжүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр буруутгаж байгаа сурагтай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top