22 буухиа автобус иргэдэд үйлчилж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 25

Цагаан сар болоход долоо хүрэхгүй хоногийн хугацаа үлдсэн байгаа учраас өнөөдөр, маргааш хоёр “Нарантуул” худалдааны төв чиглэлд гэр хорооллын 11 чиглэлээс 22 буухиа автобус иргэдэд үйлчилж байна.

Гэр хорооллын чиглэлд үйлчилдэг маршрутаас 22 автобус зөвхөн “Нарантуул” худалдааны төвийн чиглэлд үйлчилж байгаа бөгөөд сар шинийн баярыг тохиолдуулан иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилготой юм байна. Нийтийн тээврийн газраас амралтын өдрүүд буюу нэгдүгээр сарын 25,26-ны өдрүүдэд буухиа автобусаар үйлчилж байгаа гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top