Эртний Персийн сүрдэм цог жавхлан өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 25

Эртний Египет, Грекийн соёл иргэншилтэй зэрэгцэн дэлхий ертөнцөд хосгүй мөрөө үлдээсэн иргэншил бол Перс. Ойрхи Дорнод, Персинй булан, Арабын хойгийг эзлэн оршиж байсан Персийн эртний эзэнт гүрний үр сад нь өнөөгийн Иран.

Месопотами, Ассир, Вавилон зэрэг томоохон улсуудын нутаг дэвсгэрийн зах хязгаарт Медес, Перс гээд зарим нэг жижиг улс, овог аймгууд оршдог байлаа. Персүүдийн нөлөөнд автсан грек түүхчид медесүүд өөрийн хөрш месопотамичуудтай адил болохын тулд хэрхэн сүр жавхлантай гүрэн болж хөгжсөнийг дүрслэн үзүүлсэн байдаг.

Персийн хаантай ойр байсан нэгэн хүн Сирус хаан Медесийг цэцэглүүлэн мандуулсан мэт өгүүлсэн нь бий. Харин археологийн баримт өөр зүйл өгүүлж байна. Вавилоноос олдсон орчин үеийн баримтуудаас харахад Сирус МЭӨ VI зууны дунд үед нутаг орны төв рүү нүүхээсээ өмнө Месопотами хавийн газрийг байлдан дагуулжээ. Анхных нь өнөөгийн Туркийн баруун зүгт байсан Лидийн хаант улс байв. Энэ байлдан дагуулалт түүнд Грекийг дотроос нь харах боломжийг өгсөн юм. Үүний дараа Вавилоны хаан Набонидус Сируст буун өгч нийслэлээ тавьж өгөв.

Вавилон болон Газар дундын тэнгис хавийн орны дэлгэрэнгүй түүх бичлэгт Сирусын хүү Камбайсис МЭӨ 524 онд Египетийг хэрхэн байлдан дагуулсан тухай өгүүлсэн байдаг. Сирусын төв Азийн зүүн хэсгийг байлдан дагуулж ихээхэн нутгийг эзэмшсэн тухай баримт бага үлджээ. Камбайсис Египетийг өөртөө нэгтгэсэнтэй зэрэгцээд Ираны өндөрлөг газраас гаралтай язгууртан персүүд удирдлагадаа маш хүчтэй шахалт үзүүл нэг үеийн дотор дэлхийн хэмжээний Эзэнт гүрнийг байгуулав

Камбайсисыг нас барсны дараа түүний дүү Бардия эзэн хаан болжээ. Гэхдээ дараагийн жилүүдэд I Дари нөлөө бүхий болж ирсэн юм. Дариг Биситун ууланд бицжээс хийж үлдээсэн гэдэг бөгөөд тэрээр Бардияг хоосон хэр зээлдэгч хэмээн суудлаас нь зайлуулсан билээ. Энэ бүх донсолгоонт байдлын дараа Дари хаан өөрийн захиран буй Эзэнт гүрний талаар их л эв зохицолт дүрийг бүтээх гэж хичээсэн байдаг. Гол хотууд болох Мерцепөлис, Сусагийн архитектурт эзэнт гүрний бүх иргэд ихэд амарлингуй байдалтай дүрслэджээ. Сусагийн үндсийг тавих үеийн баримтаас үзэхэд Дари барилгын материалуудыг өөрийн эзэмшлийн хамгийн алс хязгар нутаг болох Энэтхэгээс авчирч, али болох төгс сүрлэг бариулдаг байжээ.

Тэдний соёл иргэншлийн түүхэнт баримтууд өнөөдрийг хүртэл цаг хугацааг үл харгалзан, сүрдэм цог жавхлангаар гялалзсаар байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top