Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 25

Сар шинийн баяртай холбогдуулан өнөөдөр сондгой дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцохгүй. Баяр болохтой холбогдуулан орон нутгаас нийслэлд ирэх тээврийн хэрэгслийн тоо ердийнхөөс 3-4 дахин нэмэгдэж, нийслэлийн төвийн бүсэд түгжрэл үүсдэг. Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай А/09 дүгээр захирамж гаргасан юм. Захирамжийн дагуу сар шинийн өмнөх амралтын өдрүүдээр буюу 2014 оны нэгдүгээр сарын  25-ны бямба гарагт сондгой, нэгдүгээр сарын 26-ны ням гарагт тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл НИТХ-аас тогтоосон бүсэд 10:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохгүй юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.194.58) 2025 оны 03 сарын 13

Арай дэндүү байна Баяр болох гээд хөгшчүүл хүүхдээ завтай амрах өдрөөр гадуур явж баярын бэлэг хүнсээ цуглуулах гэхээр машиныг нь ингээд хорьчихоор үнэхээр хэцүү байнаа Зарим газрууд ихэнхдээ хагас сайнд ажиллах юм тэгээднямд гарах гэхээр бат үүл дарга хоригтавиад үнэхээр болохгүй юмаа хараад байхад замаар машин түгжрээд сүйд болоод байгаа юм анзаарагдахгүй л юм

1  |  0
Top