"Үндэсний бүтээн байгуулалтын корпораци"-ийн барьж байгаа залуу гэр бүлд зориулсан, Нисэхийн дэнж дэх "Буянт-Ухаа 1" орон сууцны хорооллын нээлт ирэх даваа гаригийн 15 цагт болох аж. Уг нээлтэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БХБ-ын сайд Ц.Баярсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар оролцох юм байна.
2011 оны 6 дугаар сард эхний ээлжийн барилгууд баригдаж эхэлсэн “Буянт-Ухаа” хороололд 1570 айлын 25 барилга, 128 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төв байгуулагдахаар төлөвлөгдсөн байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )
Нисэхийн эцэст 8-9 барилга өнгөрсөн зун зэрэгцээд боссон. Одоо дотор засалаа хийж байна лээ. Уг нь зөв голдирлоор яваад эхэлбэл хүмүүсийн амьдрал дээшлэх сэн. Хамгийн гол нь нурж унах занга, хавх битгий хийчихээсэй дээ.