Утаа ургийн өсөлтөд нөлөөлдөг эсэхийг судална

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 26

“Ургийн өсөлтөд агаарын бохирдлын нөлөөг судлах” судалгааны нээлт өчигдөр боллоо. Уг судалгаа гурван жил үргэлжлэх бөгөөд ЭМШУИС, Канадын Саймон Фрэйзэрийн их сургууль, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл хамтран зохион байгуулах ажээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2013 онд гаргасан хамгийн их агаарын бохирдолттой хотуудын жагсаалтыг гаргахад Улаанбаатар хоёрт бичигджээ.

Нийслэлд агаарын чанарын хэмжилтээр хамгийн их бохирдолттой цэг нь Сүхбаатар дүүргийн 100 айл орчим гэсэн судалгаа гарсан учраас энэхүү судалгааг Сүхбаатар дүүргээс эхэлж байгаа гэнэ. Судалгаагаар Сүхбаатар дүүргийн 450 гаруй жирэмсэн эхчүүдийн ургийн өсөлтөд агаарын бохирдол нөлөөлж буй эсэх болон учруулж буй хор хөнөөлийн хэмжээг судлах аж.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ggbvgh(80.171.189.147) 2025 оны 03 сарын 13

noloolj l taarna. mask zuuh heregtei

1  |  0
Erdene(103.26.192.190) 2025 оны 03 сарын 13

Odoo bid turshiltiin amitad bolj bgaa yum bizdee

1  |  0
Top