Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн хуралдаанаар “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай” хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хууль, тогтоол батлагдаж Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг Авлигатай тэмцэх газарт шилжүүлэхээр болсон.
Улсын Их Хурал 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны харьяаллын гэмт хэргүүд Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэргийн харьяалалд, ахуйн чанартай гэмт хэрэг нь Цагдаагийн байгууллагын харьяалалд тус тус шилжиж, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулиар Прокурорын байгууллагын дэргэдэх Мөрдөн байцаах алба татан буугдаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 3 )
Авилгад өртсөн прокроорыг шалгуулхаар өгч болно гэсэн үг юм бна даа
Mash zov shiidver garchee, prokoruudiig hyanadag mehanizm baihgyi, haan shig avirlaj baisan tsag tyyh boljee. Avilagachin prokoruudiig sain shalgaad og
Unsen huuli zurchij baiguullardsan ene albyg tatan buulgasan ni zuv shiidver.