“Хүүхэд гэдэг тэр чигээрээ гэгээлэг ертөнц” хэмээн найруулагч, Ардын жүжигчин Бирваагийн Мөнхдорж эрхэм хэлж байсан юм. Харин хүүхдийн зохиолч, СГЗ Ж.Дашдондог эрхэм хүүхдийн ертөнцийн талаар ихээхэн сонирхолтойгоор өгүүлсэн байдаг. Тэрээр “Миний гурван ном Японд хэвлэгдсэн. Гурав дахь номын нээлт Япон-Монголын соёлын төв дээр болсон юм. Төвийн дарга үг хэлээд, их гоё нээлт болсон. Тэнд дандаа нэгдүгээр ангийн зургаан настай хүүхдүүд ирсэн байсан. Тэднийг хараад арай жаахан томхон хүүхдүүд ирүүлэхгүй яав даа, үг хэлээ ойлголцоход амар гэсэн бодол төрж байлаа. Тэгээд би нэг шүлэг уншлаа. Тэгтэл нэг хүүхэд гараа өргөөд, та ямар Бурхан шүтдэг вэ гэж асуусан. Жаахан юм байж юун сүрхий шүтээн мүтээний тухай асуудаг юм гэж бодонгоо “Би хүүхэд гэдэг Бурханыг шүтдэг” гэж хариуллаа. Бас нэг хүүхэд гараа өргөөд “Та яагаад хүүхдийг шүтдэг юм бэ?” гэж асуусан. Зургаан настай хүүхдүүд гээд голж байсан чинь айхтар асуулт тавьсан шүү. Тэгээд би “энэ ертөнцөд та нараас өөр ийм цагаан сэтгэлтэй хүнийг үзсэнгүй. Та нар бол жинхэнэ Бурханлаг чанараар ертөнцөд ирсэн юм аа” гэж хариулсан чинь алга ташицгаасан. Энэ бүхнээс үзэхэд хүүхэд гэдэг чинь суут хүмүүс байдаг юм байна гэдгийг тод харж болно. “ хэмээжээ. Ингээд хүүхэд хэмээх тэрхүү гэгээлэг ертөнцтэй, “суут” хүмүүсийн хөөрхөн зургуудаас хүргэж байна.

Сэтгэгдэл ( 1 )
xoorxon bna.gexdee amid photo zurag tavixgui