"Болор цом" 31 дэх удаагийн найргийн наадам Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо болж байна. Өнөө жил 25 найрагч тайзнаас шүлгээ дуудсан бол тавын даваанд яруу найрагч Г.Батсайхан, Л.Моломжамц, Д.Өсөх-Эрдэнэ, Ч.Ууганбаяр, О.Цэнд-Аюуш нар шалгараад байсан юм. Тэгвэл найрагчид сүүлийн давааны шүлгээ уншсанаар онооны дарааллаар Л.Моломжамц 18 оноогоор эгшиглэнт эхийн найрагч болж цом хүртсэн бол 17 оноогоор О.Цэнд-Аюуш, 16 оноогоор Б.Батсайхан, 15 оноогоор Ч.Ууганбаяр, 14 оноогоор Д.Өсөх-Эрдэнэ удаах байруудад шалгарлаа.
"Болор цом"-ын эзэн болж, удааллаа. Наадмын шүүгчдээр Б.Лхагвсүрэн, Т.Галсан, Б.Галсансүх, М.Саруулдалай, Н.Даваадаш нар ажилласан юм.
Дэд байрт шалгарсан О.Цэнд-Аюушын сүүлийн шатанд уншсан шүлэг
Эх орны тухай бодол
Гүйцэт боловсорч ханаад хальсаа тэмтэрч байгаа жүрж шиг нартай
Гүү зогсоогоороо унтаад зүүднээсээ сэрж чадахгүй байгаа юм шиг талтай
Гүнрүүгээ түрсэн үндэс эрдэнийн чулууг тойрч байгаа юм шиг сартай
Гүүр хуучирч хөхрөөд урсан одож байгаа юм шиг салхитай
Эх орон минь
Цагаан согоо манан зуугаад амаржиж байгаа юм шиг үдэштэй
Цасыг биедээ зузаан түрхээд нойрсож байгаа толгод шиг гунигтай
Цангасан тэмээн дотроос зэрэглээ үүсч байгаа юм шиг говьтой
Цамцны минь товчийг арван долоотой охин цэцгээр орлуулж байгаа юм шиг үзэмжтэй
Эх орон минь
Эр зоригт бүргэд тэнгэртээ хаанчилж ханаад
Элгээ цөмөртөл газардсан юм шиг хөндийтөй
Эртний бурхад мөнхийн төгс галбирыг олоод
Эх хүн үрээ хүлээж нимгэрэхийг үзэж тэвчихгүй
хөдөлж чадахгүй байгаа юм шиг уулстай
Эрдэнийн гөрөөсний нулимс уран сормуусаас нь унаж байгаа юм шиг бороотой
Эвдэрхий буурал тэрэгний дугуйг эмээ минь өргөж босгоод явсан юм шиг солонготой
Эх орон минь
Алтан гүцний нарийн цоргыг тэлж
Гадаа далайн эрэг гарч ирэх гээд байгаа юм шиг гол мөрөнтөй
Амраг бүсгүй минь гансран үлдээд
Аглагт нь сууж дуулсан юм шиг ой модтой
Ариг цагаан ингэ сүүгээ дуслуулан гүйж ирж байгаа юм шиг ирэх цагтай
Айлын нүүдэл тэртээ алсыг тэмтэрч байгаа юм шиг буцах цагтай
Эх орон минь

Сэтгэгдэл ( 10 )
Согоо төрнө гэж юу байдаг юм бэ? Материалст новшнууд
Цагаан согоо тєрєхєєс амаржихуу
Buynzaya dorvon jild dorvon shavidaa Bolor tsom ogno gene ee hahahahahahaha
ene Buynzaya gedeg chin UIH iin songuulid ner devsheed garch chadaagui nohor sh dee...odoo zohiolchdiin evleleesuls toriin daagaa neheh ni dee shunal ni baragdahgui amitan bas ulaan horchin yaj iim humuus sain uvdag baina aa
Цамцны минь товчийг арван долоотой охин цэцгээр орлуулж байгаа юм шиг үзэмжтэй geheer baga nasnii huuhed uruu tatdag nuhur uu ene chini
hereg alga
За, дараа жил Болор цомын наадмыг гэртээ зохион байгуулж болор цомын эзэн болъё байз.
goy l naadam sh dee jaahan surtalchilgaa dutaad bdag ym shigee olon hvniig hamrah tusmaa mongoliin utga zohioliin urlag ilvv hugjinu bhaa. haana hezee boloh gj bgaa ni ch todorhoi bish bdag shvv. jiriin hvmvvs ch gsn yruu nairag sonirhodog.
naad utgaa aldsan naadmaa bolioch odoo. Yadaj 5 jild neg udaa hiij baival chanar chansaa n deeshleh bus uu? 10 jild 1 udaa bolvol bur sain.
Эх сурвалжаа тавиач танайх