Сар шинэ хаяанд ирсэн энэ өдрүүдэд их хэмжээний хуурамч мөнгө илэрсээр байна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 27

Үнэт цаас, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх, ашиглах хэрэг бүртгэгдсээр байна. Тиймээс эрүүгийн цагдаагийн газар, цагдаагийн байгууллага, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банкнаас ажлын хэсэг гарган энэ хэрэг дээр ажиллаж байгаа аж. Сар шинэ болоход хэдхэн хоног дутуу энэ өдрүүдэд хуурамч мөнгөн тэмдэгт ашигласан хэрэг гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас онцоллоо. Тодруулбал, их хэмжээний таван мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийсэн тохиолдол илэрсэн байна. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө мөн хуурамч 20 мянгатын дэвсгэрт  илэрч байсан билээ.  “Нарантуул” зах, мөн томоохон худалдааны төвүүдэд “Бэлэгний мөнгө солих” нэрээр иргэдийг багагүй хохироодог. Тухайлбал “Нарантуул” захаар ороод гарахад мөнгө сольдог ченжүүд арав гаруй тааралдаа. Иргэд мөнгө солиулахдаа 10 хувийг илүү төлж солиулж авч байна. Үйл ажиллагаа явуулж байгаа банкууд өмнө нь шимтгэл авч  байсан бол энэ жилээс шимтгэлгүй сольж өгч байгаа юм байна. Захын ойролцоо байрлах банкаар ороход ямар нэгэн суутгал шимтгэлгүйгээр бэлэгний мөнгийг сольж өгч байсан юм. Тийм учраас иргэдийг ченж нарын гараас мөнгө солиулахгүй аль болох банкаар үйлчлүүлэхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top