Нутгийн иргэд “Кожеговь”-ийнхнийг нутгаасаа хөөлөө

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 27

Өнгөрсөн онд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Д.Норовсүрэнгийн таван үхэр нэг дор сэжигтэйгээр үхсэн нь тус газарт уран олборлох үйл ажиллагаа явуулж байгаа “Арева” компанийн “Кожеговь”-той холбоотой хэмээн нутгийн иргэд мэдээлэл хийж олон сар дамнасан асуудлыг үүсгэсэн. Учир тэд “Кожеговь” компанийн эрэл хайгуул хийхдээ ашигладаг бодис газрын хөрсөнд шингэснээр малыг малыг үхэлд хүргэсэн хэмээсэн юм.

 

Иймээс тус газар нутагт холбогдох байгууллагуудаас удаа дараагийн шинжилгээ хийсэн ч хариу “Кожеговь”-ийг үйл ажиллагаа асуудалгүй хэмээн гарч байсан. Гэвч нутгийн иргэд болон байгаль орчны төлөөх төрийн бус байгууллагууд эл дүгнэлтийг эсэргүүцсээр байсан билээ.


Тэгвэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын бүх багийн хурал өнгөрсөн долоо хоногт Дорноговь аймагт  болсон билээ. Уг хурлаар "Кожеговь" ХХК малчидтай хамтарч ажиллах талаар нүүр нүүрээ харан ярилцахаар болсон ч тодорхой шийдэлд хүрээгүй байна.


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.29.144.12) 2025 оны 03 сарын 13

ulaanbadrax.chuudaa ta bugd temtsexgui bol 1 .2 xun ug xelj temtseed ur dund xurexgui naad ulsaa xudaldsan chono.nuud chin mungu amlaj argalaxdaa garguun shuuu

1  |  0
zochin(122.254.127.34) 2025 оны 03 сарын 13

manaid 6 hoshuu mal baidgiig medeh uu? uher, honi, yamaa, mori, temee tegeed suuld shineer garsan ulsaar tejeelegdeg malchin gej baigaa. ene hed ch heden sarmagchin tsugalsan yum shig bna shde.

1  |  0
Top