Цагаан сарын үеэр уламжлал болгон айл бүр бууз, нийслэл салатыг ирсэн зочиддоо барьдаг. “Цаг цагт нэг цаддаг цагаан сараар нэг цаддаг” гэдэг шиг сар шинийн гурав хоногийн дотор турахаар эрмэлзэж байсан хүмүүс яалт ч үгүй л таргалж орхидог.Тэгвэл энэ удаа тооцоотой идээд үзвэл ямар вэ. Өөрөөр хэлбэл та идсэн хоолныхоо илчлэгийг сайн бодож үзээрэй.Нэг ширхэг бууз өөх тосноосоо шалтгаалаад ойролцоогоор 41-54 калори илчлэгтэй байдаг. Харин өндөг 150 грамм нь 200 калори бол дунджаар жижиг тавгаар нэг нийслэл салат 262 калори. Үүний зэрэгцээ мах, бусад салат, амттан, сүүтэй цай зэргийг идэж ууна гээд бодоорой.
За ингээд өдөрт хэдэн айлаар орж, хэдэн бууз, хэр их салатыг өдөрт идэх вэ гэдгээ төлөвлөх боллоо. Насанд хүрсэн хүн өдөрт хамгийн багадаа 1400 калори авах ёстой бөгөөд дунджаар эмэгтэй хүнийх 2000, эрэгтэй хүнийх 2400 байна. Та хэдий их хөдөлгөөнтэй байна тэр хэмжээгээр илүүдэл хэмжээгээр авсан калорио шатаах боломжтой. Тэгэхээр айл хэсэхдээ ойрхон бол алхах, лифт ашиглахгүй байх, ойр ойрхон гэрээ цэвэрлэх зэргээр аль болох хөдөлгөөнтэй байхыг эрмэлзээрэй.

Сэтгэгдэл ( 3 )
bvvr ih ideed chatsaga aldaad. bas turj bolnoooo
buuz idej bolno, harin mayoneztai salat l idehgui bh heregtei, bas gaztai undaa bolon iluu dutuu undaa uuhgui zuvhun buuz suutei tsai l uu, hyamaa boli, yamar ch asuudal bhgui
Buuz yalaa gej tiim baga calorietoi bhiin be bolomjgui. Neg buuz dor hayaj 100 bgaa honi aduunii max bol 150 ch bga.