Японы Токио хотын Чиёдо дүүрэг дэх 12 давхар барилгыг Монголын “Авар” компани худалдаж авсан талаар өмнө нь бид мэдээлсэн. Энэ барилгад Хойд Солонгосын иргэдийн нийгэмлэг байсан бөгөөд ББСБ-ын зээлийн барьцаанд байж байгаад, 2007 онд бүрэн дампуурсан аж. Улмаар шүүхийн шийдвэрээр өр барагдуулах албанд хураагдсан байна.
Үүний дараа 2013 онд шүүхээс уг барилгыг Хойд Солонгосын иргэдийн нийгэмлэгийн өмч гэдгийг тогтоож, дуудлага худалдаанд оруулснаар Ч.Эрдэнэбат захиралатай, Монголын “Авар” компани эцсийн үнийг хэлж авчээ.
Гэтэл энэ сарын 23-нд Японы шүүхээс “Авар”-ыг тодорхой үйл ажиллагаа явуулдаггүй, баримт бичиг нь хуурамч байж болзошгүй, дүрмийн сан нь тодорхой бус гэх шалтгаанаар худалдсан авах гэрээг нь хүчингүй болгосон юм.
Ялангуяа мөнгөн орлого нь тогтмол бус байхад 5.1 тэрбум иен гарган дуудлага худалдаанд оролцсон нь сэжиг бүхий. Уг мөнгийг хууль бус эх үүсвэрээр босгосон байж магадгүй учраас зайлшгүй шалгах ёстой гэж үзэн ийм шийдвэр гаргасан гэнэ.
Гэтэл сүүлийн үед энэ асуудалтай холбоотой гарах болсон яриа нь энэ дуудлага худалдааны жинхэнэ эзэн нь Их аварга Д.Дагвадорж байж болзошгүй гэх явдал. Учир нь Ч.Эрдэнэбат Д.Дагвадоржийн бэр эгч Ч.Мичидмаагийн төрсөн ах юм байна.
Хамгийн гол нь япончууд Ч.Эрдэнэбатыг Монголын парламентийн гишүүдтэй холбоо сүлбээтэй гэж шуугисан нь Д.Сумьяабазартай холбоотой бололтой. Тэгэхээр Их аваргыг сумогоос шахахын тулд нэлээд зүйл япончууд түүнийг Японы бизнест дахин хөл тавих нь гэж болгоомжилсон нь тодорхой.
Уг нь “Авар” компанийн бичиг баримтад ямар часуудал байгаагүй, тэр ч бүү хэл орлого нотлох баримт ч байсан гэдгийг эх сурвалж мэдэгдсэн. Тэгэхээр Японы талаас сүржигнээд байгаа нь дээр дурдсанчлан өөр санаа агуулсан зүйл ажээ.
Д.Маргад

Сэтгэгдэл ( 1 )
жоохон юмтай юм... ккккк