Улаанбаатарт 5-7 хэмийн хүйтэн байна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 28

Өнөө маргаашдаа Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор хүчтэй салхи шуургатай байх ажээ. Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орох юм байна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэхийг Ус, цаг уур орчны шинжилгээний газраас малчид ард иргэдэд анхаарууллаа. Төв аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Ерөө голын сав газраар өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Тэгвэл зүүн аймгуудад үүлших боловч цас орохгүй. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар өдөртөө 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна. Говийн бүсээр цас орохгүй, салхи баруун өмнөөс Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө бүх нутгаар 1-6 градус дулаан байна.

Нийслэлийн хувьд өнөөдөр цас орохгүй. Өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top