Сэрэмжлүүлэг мэдээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 28

Дулаарсантай холбоотойгоор голын мөс нимгэрсэн тул иргэн та гол гатлахдаа анхаарал болгоомжтой байна уу

Цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор зарим томоохон гол, мөрөнд газар доорх усны хажуугийн цутгал урсацаас шалтгаалан халиа, өрх үүсэх, голын дагууд харз, тошин гүйж, мөс нимгэрэх зэрэг үзэгдэл ажиглагдаж байгаа аж. Нуурын толио, гол мөрний мөсний зузаан харилцан адилгүй байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 10-40 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байгаа тул ард иргэдийг гарамгүй газраар авто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top