Сар шинийн барилдааны тасалбарыг битүүнд худалдаанд гаргана

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 28

Билгийн тооллын ХҮII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан битүүнд буюу нэгдүгээр сарын 30-ны өдөр 14:00 цагаас  “Бөхийн өргөө”-нд болно. Сар шинийн барилдаанд зодоглох бөхчүүдийг нэгдүгээр сарын 29-нөөс эхлэн бүртгэх бол барилдааны тасалбарыг битүүний өдрийн 10.00 цагаас эхлэн “Бөхийн өргөө”-ний кассаар худалдах юм байна. Үнийн хувьд үзэгчдийн суудлын эхний гурван эгнээний суудал 25 мянга, бусад суудал 20 мянган төгрөг байх аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(182.160.35.140) 2025 оны 03 сарын 13

ЦАГААН САРЫН БАРИЛДААНЫГ НИСЭХИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРТОО ХИЙГЭЭЧЭЭ СДАНУУДАА

1  |  0
(202.70.46.204) 2025 оны 03 сарын 13

Bilet avah gj alaltsah ym bndoo.

1  |  0
Top