“Аавдаа очмоор болох юмаа” “Охин үр минь” хэмээх хит дуугаараа нийтийн дууны ертөнцөд хүч түрэн гарч ирсэн дуучин Ц.Мөнхсоёлыг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Тэрээр дуулахаас гадна хуульч, эрхзүйч мэргэжилтэй. Түүний хувьд “Бөхөөжөө гэлгүй яах вэ” хэмээх хоёр дахь бие даасан цомгоо гаргаж, тоглолт хийсэн дуучин Ц.Мөнхсоёл багагүй хугацаанд нам гүм байсны эцэст “Арга билэг” нэртэй гурав дахь цомгоороо сонсогч түмэнтэйгээ уулзаад байна. Тэрбээр ирэх сарын 04-нд буюу шинийн 5-ны билэгт сайн “Түмэнтэйгээ золгох аялгуу” хэмээх өөрийн бие даасан гурав дахь тоглолтыг хийх гэж байна. Монголчууд бид шинийн 15-ндаа багтан, буян номын үйлийг хийхийг эрхэмлэдэг. Тэгвэл дуучин маань 108 суврагаа билэгдэж билетийн үнээ 10800 төгрөг хэмээн нэрийджээ. Түүнчлэн тоглолтоос олсон орлогноосоо 1000 хүүхдийг баярлуулахаар зэхэж буйгаа дуучин Мөнхсоёл хэлсэн юм. Түүний тоглотын билет ихээхэн эрэлттэй байгаа гэнэ лээ.

Сэтгэгдэл ( 3 )
Joohon huuhed shig haragdaad bhiin
ганц яачихмаар гайгүй бүсгүй вэ %????? аятайхан дамшиг вэ? аааааааааа