Сар шинийн баяраар цасан шуурга шуурч хүйтэрнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 28

 

 

      2014 оны нэгдүгээр сарын 30-31-нд баруун болон төвийн нутгаар, хоёрдугаар сарын 1-2-нд зарим газраар цас орно. Салхи сар шинийн баярын өдрүүдэд ихэнх нутгаар 7-12 м/с, ялангуяа 30-31-нд Алтайн салбар уулс, Говийн аймгуудын нутгаар, 2 сарын 1-2-нд Говь, талын зарим нутгаар 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна.

 

      Агаарын температур 1 сарын 30-31-нд харьцангуй дулаан байх боловч 2 сарын 1-нд баруун болон төвийн нутгаар, 2-ноос бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Идэр, Тэсийн голын хөндий, Увс нуур, Дархадын хотгороор өдөртөө 25-30 градус шөнөдөө 38-43 градус, Орхон Сэлэнгэ,

 

    Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр өдөртөө 19-24 градус шөнөдөө 30-35 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 6-11 градус шөнөдөө 15-20 градус, бусад нутгаар өдөртөө 13-18 градус шөнөдөө 23-28 градус хүйтэн байх төлөвтэй байна. Сар шинийн баяраар цасан болон шороон шуурга шуурч, шинийн 2-ноос хүйтний эрч чангарах тул хөдөө гадаа явж золголт хийх гэж буй хүмүүсийг анхаарал болгоомжтой явахыг цаг уурын газраас анхааруулж байна. /Ус цаг уур орчны шинжилгээний газар/

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top